Бекхэм буян үйлдэв

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Америкийн шүтээн” шоуны хөтлөгч асан Раун Сикрестийн шинэ шоу болох “Knock Knock” шоуны зочноор уригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү шоуны зорилго нь олны танил, баян эрхмүүд нэгэн гэр бүлд тусламжийн гараа сунгаж аз жаргал бэлэглэх аж.
Бекхэм АНУ-ын Калифорнийн мужийн оршин суугч Гонзалесийн гэр бүлд тусласан байна. Тамирчин эр тэдэнд 100 мянган ам.доллар өгснөөс гадна гэр бүлийн гишүүд бүрт “Apple” брэндийн нэрийн хуудас “iPhone” гар утас бэлэглэжээ. Гар утас бэлэглэх үедээ Бекхэм “Би та бүхний утасны төлбөрийг насан туршид чинь төлөх болно” гэж хэлжээ.
Нэрт хөлбөмбөгчний зочилсон айлын гэрийн эзэн Гонзалесийн хувьд Мексикийн мэргэжлийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч хэдий ч гэр бүлээ тэжээж, мөнгө олохын тулд өдөр 14-15 цаг барилга дээр ажиллах, хайртай спортоо орхисон аж. Гонзалесийн эхнэр, тамирчны бэлэглэсэн мөнгөөр илүү сайхан тохилог байшин барих төлөвлөгөөтэй байгаагаа Раун Сикрестэд хэлсэн байна.
Шоуны дараа Викториа Бекхэм твиттертээ “Нөхөр минь гайхалтай харагдаж байна. Чамаараа бахархаж байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ