Тэйлор Свифтийг доромжилжээ

Америкийн “MTV Video Music Awards”-ийн нэр дэвшигчдийг олон нийтэд танилцууллаа. Кантри дуучин Тэйлор Свифт есөн номинацид нэр дэвшиж, дахин шагналынхаа тоог нэмэх боломжтой болжээ. Харин реппер гүнж гэгддэг Ники Минаж “MTV”-д нэр дэвшээгүйгээс болж ихээхэн бухимдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сард “Anaconda” дуугаа гаргасан бөгөөд “MTV”-ийн “Шилдэг реппер дуу”, “Шилдэг реппер дуучин”, “Шилдэг бүжиг” төрөлд нэр дэвших зорилготой байсан юм.
Нэр дэвшигчдийг танилцуулсны дараа Минаж твиттертээ “Тэрний клип шилдэг гэж үү. Тэр хэтэрхий туранхай”, “Тэйлор Свифт надаас илүү гэж үү”, “Туранхай хүүхнүүдэд хүмүүс дуртай бололтой. Тиймээс тэр бүсгүйд олон хүн саналаа өгчээ. Баяр хүргье. Өрөвдөлтэй юм” гэх мэтээр жиргэжээ.
Эдгээр жиргээний дараа Тэйлор твиттертээ “Намайг доромжилж болно. Гэхдээ уран бүтээлийг минь... Би уран бүтээл хийхийн тулд олон цаг зарцуулсан. Мөн хангалттай хөдөлмөрлөсөн” гэж хариу жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ