Дэвид Бекхэм: Дараа төрөлдөө охинтойгоо гэрлэмээр байна

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Америкийн шүтээн” шоуны хөтлөгч асан Раун Сикрестийн шинэ шоу болох “Knock Knock” шоунд зочноор уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Хоёулаа ярилцлаганыхаа эхэнд мөрөөдлийн тухай ярилцья. Хүүхэд насны тань мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
-Миний мөрөөдөл саран дээр буух. Би саранд дээр хөл тавьсан анхны Британи хүн болмоор байна. Би 1999 онд нэг дуранг их үнэтэй худалдан авсан. Өдөржингөө бэлтгэл хийгээд л гэртээ ирэх үедээ дурангаар од, сарыг харж стрессээ тайлдаг байлаа. Ертөнц өөрөө тайлагдашгүй. Тэднийг мэдэхийг хүссэн сэтгэл минь савнаасаа хальсан ч даанч хөлбөмбөгийн тамирчин болно гэх зорилгыг минь ялан дийлж чадаагүй. Би багаасаа л хөлбөмбөг тоглосон. Би ганцхан зүйлийг л сайн эзэмшсэн тэр бол бөмбөг. Харин сурах тал дээрээ жоохон дутагдалтай. Од, огторгуй бүхэн өөр өөрийн гэсэн нэртэй. Тиймээс жоохон залхуурсан гэхэд болно. Мөрөөдөл, зорилго минь өөр байсан. Би мөрөөдлөө хараахан биелүүлж чадаагүй ч зорилгоо биелүүлж, оргилд нь гарсан. Тиймээ, би хоёр зүйлийн нэгийг нь биелүүлсэн. Гэхдээ саран дээр хөл тавина гэдэг, бас л том мөрөөдөл шүү.
-Мөнгө л байвал саран дээр ч бууж болно. Чи хангалттай мөнгөтэй шүү дээ. Тиймээс нэг сансрын хөлөг худалдан аваад сар луу аялж болно. “NASA” хүртэл бизнес хийж байхад?
-Сансрын хөлөг худалдан авахгүй ээ. Харин сар луу аялах, баталгаатай газарт нэрээ бичүүлж болох л юм. Би мөрөөдлөө биелүүлж, задгай сансарт гарвал хүссэн мөнгийг нь төлөхөд бэлэн байна. Гэхдээ энэ аялалд ганцаараа явна. Хүүхдүүд минь ийм балчирхан насандаа саран дээр буувал ирээдүйд зорилго, мөрөөдөлгүй болно. Хяналт, зааг, хэмжээ, өндөр гэх зүйл байх ёстой. Тэд өөрсдийн хүчээр оргилд хүрэх ёстой. Харин би тэднийг дуртайяа дэмжих болно.
-Чамаас гэнэт мөнгө гуйвал өгөх үү?
-Мэдэхгүй ээ. Ямархуу байдалтай гуйхаас л болно доо. Ер нь би хүнд мөнгө өгдөггүй. Учир нь би тэр мөнгийг зүгээр олоогүй. Тиймээс мөнгөтэй холбоотой асуудлаа эхнэртэй даалгадаг. Эхнэр маань гэрийн гол санхүүг барьдаг. Би ер мөнгө, хоолны асуудалд оролцох дургүй.
-Би “Америкийн шүтээн” шоуг орхихыг хүсээгүй. Даанч энэ шоу маань дахин цацагдахгүй. Энэ шоу олон зуун залуусын мөрөөдлийг биелүүлж, заримыг нь од болгон гялалзуулсан. Би шоуг орхиод их удаан бодсон. Ямархуу төрлийн шоу хийвэл хүнд хүрэх бол, хүмүүсийг баярлуулах бол гэж. Тиймээс л мөнгө өгөх чадвартай, олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгнийг гол баатраараа сонгож, амьдралын төлөө хэн нэгнийг хохироогоогүй, зөвхөн өөрийн хүчээр амьдарч байгаа нэгэнд туслалцаа үзүүлвэл нэгд, үзэгчдэд таалагдах, хоёрт, зочинд минь таалагдах, гуравт, оролцогч буюу мөрөөдлөө биелүүлсэн хүмүүст таалагдах. Тиймээс л би буяны гэмээр шоу зохион байгуулсан. Чи мэргэжил нэгтэндээ тусалсан. Энэ тухай?
-Тиймээ, маш зөв ярьж байна. Ер нь хүн баярлуулах сайхан байдаг. Миний уулзсан гэр бүл амьдралыг хайраар бүтээсэн хүмүүс байсан. Тэд сайхан амьдрахын тулд мөрөөдлөө умартаж, ажилладаг. Мөрөөдөлгүй байна гэдэг утгагүй. Тиймээс мөрөөдөлгүй болохоос урьдчилан сэргийлж АНУ-ын Калифорнийн мужийн оршин суугч Гонзалесийн гэр бүлд тусласан. Гонзалес Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн багт тоглодог ч мөнгөний асуудлаас болж барилга дээр ажиллах болсон. Тиймээс л энэ айлыг сонгосон. Өмнө нь энэ айлыг мэддэг байсан уу гэж үү. Үгүй ээ. Зүгээр л санамсаргүй байдлаар тэдний талаар сонсчихсон. Би тэдэнд 100 мянган ам.доллар, “iPhone” гар утас бэлэглэсэн. Энэ сурталчилгаа биш шүү. Ойлгоорой. Тэд миний бэлгэнд их баярласан. Тэр мөнгөөр байшин барихаар болсон гэсэн.
-Нэг зүйл асууж болох уу. Чиний сэтгэл хөдлөөд тэдний утасны мөнгийг насан туршид нь даана гэж хэлсэн үү. Анхнаасаа тэгэх төлөвлөгөөтэй байсан уу?
-/Инээв/ Үнэнийг хэлэхэд, сэтгэл хөдлөөд. Гэхдээ эр хүн ярьсандаа байх учиртай. Санаа битгий зов. Хүссэнээрээ ярь.
-Дараа, дараагийн зочдоо Бекхэм шиг уян зөөлөн нэгнийг сонгох болно. Амлаж байна. Тэгвэл мөрөөдлөө биелүүлэгчдэд туслах болно. Хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнд туслав?
-Аан санахгүй байна. Өнгөрсөн онд бил үү эсвэл.. эхнэрээсээ асуух хэрэгтэй байх.
-Саяхан та хуримын ойгоо тэмдэглэсэн. Хуримаа их залуудаа хийсэн. Нэг бүсгүйтэй 16 жил хамт амьдрах, хүүхдүүдийнхээ тухай яриач?
-Би сайн аав эсэхээ мэдэхгүй. Гэхдээ хүүхдүүдээсээ “Аавдаа хайртай шүү”, “Танаараа бахархаж байна” гэх мэт сайхан үгсийг байнга сонсдог.
-Атаархаж байна?
-Баярлалаа. Тийм учраас өөрийгөө гайгүй сайн аав гэж боддог. Том хүү минь хэдийнэ 16 нас хүрчихсэн. Надаас өндөр, сайхан залуу болж байгаа. Өсвөр үед нь буруу зам руу нь оруулахаас урьдчилан сэргийлж хамгийн их цагийг Бруклинтэй цуг өнгөрүүлж байгаа. Энэ бүхэнд Харпер их уурлаж байгаа. Гэхдээ охиноо хүртэл 16 хүрэхээр нь анхааралдаа авах л болно.
-Ярилцлага бүртээ Харперийг дурсах юм?
-Би шүтлэгтэй нэгэн биш л дээ. Харин охиноосоо болоод Христийн шашинд орсон. Охиноо орой бүр залбирч байгааг нь хараад сэтгэл их хөдөлсөн. Охинтойгоо ойртон нөхөрлөж, сайн найз нь болохын тулд хамтдаа сүм явсаар байгаад л шашинд орсон.
-Харпер их үзэсгэлэнтэй. Ээжээсээ ч үзэсгэлэнтэй гэхэд болно. Түүний алтан шаргал үс үнэхээр гоё?
-Тиймээ. Хойд төрөлдөө охиноо эхнэрээ болгомоор байна.
-Тэгвэл Викториа яах юм бэ?
-Охиноо болгомоор байна /Инээв/
-Үнэхээр гэж үү?
-Тиймээ. Эхнэр минь уран бүтээлч сэтгэлгээтэй. Нэг тиймэрхүү өөр гаригаас ирсэн мэт. Заримдаа аашийг нь олох төвөгтэй байдаг. Гэхдээ би хайртай. Хайраа хэзээ ч зогсоохгүй, өөр нэгэн рүү шилжүүлэхгүй.
-Охиноосоо болоод шинэ шивээстэй болсон гэсэн?
-“Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэй киноны баатар минионыг шивүүлсэн. Надад таалагдаж байгаа. Охин минь өглөө гарах, орой ирэх бүртээ шивээсээ шалгадаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ