Сэтгүүлчид рүү дунд хуруугаа гаргажээ

img

“Гэртээ ганцаараа” киноны од жүжигчин Маколей Калкин найз бүсгүй Сохогийн хамтаар Нью Йоркийн гудамжаар зугаалж байхдаа зургийг нь авах гэсэн сэтгүүлчийг хэл амаар доромжилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сэтгүүлчийг “Муу новшнууд, юундаа миний зургийг аваад байгаа юм. Зайл, зайл” гэж хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараа Сохо бухамдаж, найз залуугаа машиндаа суулгаад явжээ. Энэ үед хосын машиныг дагасан сэтгүүлчид рүү Калкин дунд хуруугаа гаргаад “Дагаад үзээрэй” гэсэн байна. Калкин твиттертээ Намайг дагаж, эвгүй байдалд оруулж буй бүх сэтгүүлч там руугаа яваасай” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ