”DOZ”-ын уран бүтээлчид Бангкокт кино хийжээ

img

"DOZ" энтертайнмэнтийн уран бүтээлчид өдгөө Тайландын Бангкок хотноо шинэ киноны зураг авалтаа хийжээ.

 

Тодруулбал, тэд Тайландын болон Итали, Вьетнам, Энэтхэгийн кино багынхантай хамтран "Элэг нэгтэн" хэмээх шинэ уран бүтээлийн зураг авалтаа хийжээ. Тус киног бүтээхэд нэг жил зургаан сарын хугацааг зарцуулсан аж.   

 

Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаараа дамжуулан кино багийхандаа баярласан талархсанаа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр “Залуусаа алтан дэлхийн шинэ өглөө, шинэ өдрийн мэнд. ДОЗ ПЛАС энтерайнментын (хуучнаар ДОЗ энтертайнмент) шинэ бүтээл болох “ЭЛЭГ НЭГТЭН” УСК маань бидний хийсэн кинонуудаас хамгийн урт буюу зохиолоос эхлээд 1 жил 6 сарын хугацааг зарцуулсан кино боллоо.

 

 

Та бүхэндээ зураг авалтын багахан хэсгийн фото зурагнуудаас сонирхуулъя. Бидний нэлээдгүй хөдөлмөр гарган ажилсан”ЭЛЭГ НЭГТЭН ” УСК тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Бангкокт 3 сар болох хугацаанд хамтран ажилласан нийт Монгол, Тайландын кино багынхандаа мөн энэ кинонд ажилласан, тус болсон Монгол, Итали, Вьетнам, Энэтхэг, Тайландын киноны найзууддаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичиж нийтлэжээ.

 

Тус энтертайнментийн хувьд урьд нь “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” гэх зэрэг кинонуудаа гадаадын орнуудад хийсэн юм.

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайхан уран бүтээл хиидэг хүмүүс шүү. Атаархагчдад зай бүү өгөөрөй хөх толботыг үзээд уйлж байлаа. Энэ ч бас тиим сайхан кино болсон байхаа тэсэн ядан хүлээж үзнээ.
2015-07-28
DOOYOO SHILDEG:
HARIN CH DOOYOOG HARAHAAR L INEED HUREED BAIDGIIN JINHENE HOSHIN SHOGIIN JUJIGCHIN TIIM L HUMUUSIIG HELEH BAIH
2015-07-25
Зочин:
yanaa yamar ch avyasui huurnuud shuu ene dooyo avgai hoyr butehgui ee
2015-07-24