Бекхэм хамгийн царайлаг аав

Британийн “Hello” сэтгүүл уншигчдаасаа олны танил хамгийн царайлаг аавыг тодруулахыг хүссэн байна. Ойролцоогоор 22 мянган уншигч энэхүү санал асуулгад оролцсон аж. Саналаа өгсөн хүмүүсийн 57.8 хувь нь Британийн хамгийн царайлаг олны танил ааваар хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийг нэрлэсэн байна.
Уншигчид Бекхэмийг “Наснаасаа залуухан харагддаг”, “Нүдэнд дулаахан”, “Төгс биетэй”, “Гоё хувцасладаг”, “Мэдрэмжтэй хувцасладаг” гэх мэтээр магтжээ. Өдгөө 40 настай Бекхэм дөрвөн хүүхэдтэй юм.
Харин удаах байранд Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям оржээ. Тэрбээр 33 настай бөгөөд хоёр хүүхдийн эцэг билээ. Британичууд ханхүүг “Төгс аав” хэмээн тодорхойлдог юм. Тэрбээр долоо хоногт 2-3 удаа том хүү Жоржтойгоо тоглодог гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ