Опра эмгэнэл илэрхийлэв

img

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өчигдөр нас барсан билээ. Тэрээр зургаан сар сэхээнд байсан юм. Лос Анжелес хотын Алдрын гудамжинд байрлах Уитнигийн одны дэргэд дуучны фэнүүд гашуудаж, Кристинаг сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ойролцоогоор 2000 орчим хүн энэхүү арга хэмжээнд оролцож, ээж, охин хоёрт хүндэтгэл үзүүлжээ.

 

Ярилцлагын хатан хаан гэгддэг Опра Унфри твиттертээ “Баяртай Кристина. Дэндүү харамсалтай. Сайн яваарай. Ээжтэйгээ заавал уулзаарай. Бурхан өршөөг” гэж жиргэсэн байна. Мөн дуучин Женнефер Лопез, Шакира, Кристина Агилера, Рианна, Селена Гомез, Жастин Бибер, Майли Сайрус нар твиттерийн тусламжтай Кристинагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Охины аав Бобби “Сэтгэлийг минь тайтгаруулж буй бүх хүнд баярлалаа. Охин минь ээжтэйгээ уулзсан байх. Итгэж байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ee chaavaasaa Mun ch udaan zovloo doo
2015-07-27