Тэйлор Свифт “ээж” боллоо

Кантри дуучин Тэйлор Свифтийн дотны найз, жүжигчин Жейми Кинг өчигдөр амаржиж хүүтэй болжээ. Жүжигчин бүсгүй, хүүгийнхээ загалмайлсан эхээр Тэйлорыг сонгосон юм. Тэйлор өчигдөр загалмайлсан хүүтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр инстаграмдаа Жейми Кинг болон хүүтэйгээ авахуулсан зургаа байршуулаад “Хүүтэйгээ уулзлаа” гэж бичжээ. Мөн твиттертээ “Би энэ өдөр хүүтэй боллоо. Өөрийнхөө хэвлийгээс төрүүлээгүй ч би энэ хөөрхөн хүүхдийг насан туршдаа төрсөн хүүгээ гэж бодох болно. Жейми бид хоёрын нөхөрлөлийн баталгаа. Та хоёртоо хайртай шүү” гэж жиргэжээ.
Жейми Кинг өнгөрсөн гуравдугаар сард удахгүй төрөх хүүгийнхээ загалмайлсан эхээр Тэйлорыг сонгосон билээ. Тэрбээр “Тэйлор бол шилдэг нь. Түүний зориг, тэвчээрийг би үнэлдэг бас хайрладаг. Энэ гайхалтай бүсгүй миний хүүг загалмайлах ёстой” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ