Сиел тэрбумтаны эхнэртэй дотносов

Загвар өмсөгч Хайди Клумын экс нөхөр, дуучин Сиел найз бүсгүйтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Австралийн газрын тосны магнайт, тэрбумтан Жеймс Паркерийн эхнэр Эрика Пакертэй болзох болжээ. Хос өчигдөр Италид усан онгоцоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Хатагтай Паркер нөхрөөсөө албан ёсоор салаагүй ч 2009 оноос тусдаа амьдрах болсон юм. Тэрбээр Сиелийн экс эхнэр Хайдитэй дотны найзууд байжээ.
Харин тэрбумтан эр саяхнаас дуучин Мэрия Керитэй болзох болсон. Тэднийг сүй тавьцгаасан хэмээн “TMZ” сайт мэдээлсэн ч энэхүү мэдээллийг хэн ч батлаагүй юм. Тэрбумтан эр шинэ найз бүсгүйдээ хагас сая ам.долларын үнэтэй зүрхэн хэлбэртэй зүүлт бэлэглэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ