Ай Вейвей өөрийг нь цагаатгахыг хүсэв

Хятадын тэрс үзэлтэн гэгддэг зураач, зохиолч Ай Вейвей өнгөрсөн долоо хоногт буюу дөрвөн жилийн дараа гадаад паспортаа эргүүлэн авч, гадаадад гарах боломжтой болсон юм. Вейвей Британийн удирдлагууд виз олговол Лондон хотноо очих төлөвлөгөөтэй байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин өөрийг нь цагаатгаж, уучлалт гуйхыг шаардаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Зураач эр “Би 2011 онд татвар төлөөгүй гэх шалтгаанаар 10 гаруй хоног байцаалтад орж, 81 өдөр хоригдсон. Энэ 81 өдөр миний амьдралдаа үзсэн, харсан хамгийн аймаар өдрүүд өнгөрсөн. Би бие сэтгэл санааны хохирол амсч, өөрийгөө хамгийн азгүй нэгнээр төсөөлсөн. Тэр өдрүүдийг хэзээ ч мартахгүй. Тиймээс Бээжингийн удирдлагууд надаас уучлалт гуйж, ялаас минь чөлөөлж, цагаатгах хэрэгтэй” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ