Майли Сайрус: Өөрөөрөө байна гэдэг гайхалтай хэрэг

img

Дуучин Майли Сайрус ирэх сард худалдаанд гарах “Teen Vogue” сэтгүүлд ярицлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Сүүлийн үед гаргаж буй зан ааш чинь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн сэтгэл чинь эмзэглэж байна уу?

-Үгүй ээ. Үнэнийг хэлэхэд, урлаг өөрөө хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг ч биеэ яаж авч явах, ухамсартай байхыг зааж өгдөггүй. Чи ямар жанраар уран бүтээлээ туурвина тэр уран бүтээлийнхээ жанрт тохируулан өөрийгөө өөрчлөх, шинэ стильтэй болдог. Гэхдээ одооны уран бүтээлчид бусдад таалагдах гэж их хичээдэг болж. Тэдний дотор надаас галзуу нэгэн байгааг мэдэж байна. Даанч тэд зориглож чадахгүй байгаа. Өөрөөрөө байна гэдэг гайхалтай хэрэг. Өөр нэгнийг дуурайж, жинхэнэ зан чанараа үгүй хийх нь гутамшиг. Миний гаргаж буй үйлдэл бусад хүмүүсийн хувьд утгагүй. Намайг биеэ үнэлэгч, завхай амьтан, тайчигч гэх мэтээр бичиж, гоочилж буй хүмүүстэй алхам тутамдаа таарч байна. Би бол би. Тиймээс би хэн нэгэнд тохирч, ая талд тааруулж амьдрахыг хүсэхгүй байна.

 

-Жүжигчин Лиам Хемсворт та хоёр нэг хэсэг хос явсан. Чи их бага залуудаа сүй тавьсан. Гэтэл нэг л өдөр сүйгээ цуцалж, салахаар болсноо мэдэгдсэн. Чи хэтэрхий залуудаа хайр дурлал болон урлагт ялалт байгуулсан. Бүх зүйлд амжилт гаргахаар дараа нь залхах, уйдах хандлага бий болдог. Энэ тухай?

-Лиам бол сайхан залуу. Гэхдээ энэ залууг дахин зүрх минь хүлээж авахгүй. Дэндүү их шаналсан зүрх минь. Бид сүйгээ цуцалсан шалтгаан хууралттай холбоотой. Тэр намайг хуурч, сэтгэлийг минь бохирдуулсан. Нэг хэсэг хамтран амьдарч байсан хайртай залуугаа муулж буй нь буруу хэрэг. Бидний салалтад Лиам буруутай. Салах тухай ярьж байхад би 19 настай байсан. 17 нас хүрээд л сүйт залуутай болсон. Долоон настайдаа анхны кинондоо тоглож, 14 настай байхдаа дэлхийн хамгийн баян хүүхдийн тоонд багтах болсон. Энэ бүхэн намайг залхаасан гэхээс өдөр бүр олны танил, амралтгүй ажил намайг залхааж, тархи болон бие сэтгэлийг туйлдуулсан. Намайг мөнгө хэрэгслээ болгож буй компанийн ажилчдыг хараад ой гутаж, өөрийгөө өөрчилж, хөгжилтэй илүү зугаатай аргаар өөрийгөө амраах, хамгийн гол нь дотор минь дэлбэрэх шахаж буй нэгнийг гаргаж ирэхийг хүссэн.

 

-Тэгээд л үсээ тайрч, нүүрээ будаж, дотуур хувцсаар гангарах болоо юу. Одоо байгаа чи үнэхээр чи мөн гэж үү. Үнэхээр энэ дүр төрх чиний жинхэнэ төрх гэж үү?

-Тиймээ. Энэ асуудлаар хүн болгон өөр өөрийн таамаглалаа дэвшүүлж байна. Хүмүүсийн дунд оньсого мэт амьдрах уйтгартай. Майли ямар дотуур хувцсаар гангардаг бол, Майли юу иддэг бол, Майли амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ гэх мэт утгагүй асуултад миний гадаад төрх шууд хариулах болно. Хэвлэлийнхэнд ч амар биз. Фэн уулзалтын үеэр фэнүүд минь надаас иймэрхүү төрлийн асуулт асуудаг.

 

-Өөртөө бус бусдад таалагдахын тулд шинэ имиж бүрдүүлжээ?

-Дотоод хүний шийдвэр.

 

-Чи “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Стелла Максуэллтэй ямар холбоотой юм бэ?

-Бид найзууд.

 

-Найзууд хоорондоо, тэр тусмаа хоёр эмэгтэй үнсэлцэнэ гэж үү. Чи ижил хүйстэн, бэлгийн чиг хандлага чинь өөрчлөгдсөн юм уу. Одод асуудалд орохыг хүсдэггүй. Гэтэл та хоёр олны өмнө, зураг авалтын талбай дээр үнсэлцэж байсан. Би үнэхээр гайхаж байна?

-Стелла Максуэлл бид хоёр сайн найзууд. Бид нэг нэгнийхээ бүх нууцыг мэддэг. Тэд өдөр сэтгэл минь их хөдөлсөн бас тэр их үзэсгэлэнтэй харагдаад байсан учир үнсчихсэн. Бид жоохон уусан байсан. Архи толгойг минь мансууруулах үед бид үнсэлцсэн. Хүн болгон л энэ талаар ярьж байна. Би ижил хүйстэн байж болно. Тийм байсан ч би ичихгүй. Ер нь ижил хүйстэн байна гэдэг тийм муу зүйл биш. Намайг ижил хүйстэн байсан ч, үгүй ч сайн муугаар өчнөөн л ярьж байна.

 

-Хэрвээ галзуу хүмүүс амьдардаг улс байдаг бол америкчууд Леди Гага та хоёрыг тийшээ явуулна гэсэн?

-Би энэ тухай сонсч байсан. Гага бол миний загалмайлсан эх. Тэр бол миний уран бүтээлийн охь тэнгэр. Би хоёр тэр улсад очсон ч ганцаардахгүй. Их хөгжилтэй байх болно. Өөрсдийгөө эрүүл хэмээн нэрлэсэн тэр бүлэг хүмүүс хуурамчаар тэнэг болж манай улсад ирэх байх. Холливуудын ихэнх алдартан биеэ тоосон, өөрсдөөсөө бусдыг тоодоггүй. Тэд төрсөн үрээ ч тоодоггүй. Тэд ч гэсэн тэр улс руу явах ёстой. Учир нь тэдний зүрх сэтгэл бохирдсон. Би тийшээ явахаар болбол Жастин Биберийг дагуулж явна. Тэр чинь жинхэнэ солиот. Архи амсахаараа бүх хувцсаа тайлах гээд байдаг.

 

 

-Энэ он гараад “Bangerz” аялан тоглолтоо хийсэн ч хангалттай амжилт олж чадаагүй. Билет чинь сайн борлогдохгүй байсан учир олон тоглолтоо цуцалсан?

-Дууг минь сонссон, цомгийг минь худалдан авсан хүмүүс хэзээ ч харамсахгүй. Тоглолтыг минь үзсэн хүн өөр ертөнц рүү аялах болно. Нэг хэвэнд баригдсан, өөрийнхөө жинхэнэ төрхийг нууж байгаа нэгэнд тийм их таалагдаж байгаа гэж үү.

 

-Чи Тэйлор Свифтийн тухай ярьж байна уу?

-Үгүй ээ. Яагаад түүнд хүмүүс сайн байдгийг мэдэхгүй байна. Тэр сайхан харагддаг ч сайн дуучин эсэхийг нь би мэдэхгүй байна.

 

-Ники Минаж, Ким Кардашианы өгзгийг чи дандаа шүүмжилж, доромжилдог?

-Тэдний өгзөг үнэхээр том. Анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй. Би нэг удаа хиймэл өгзөг зүүсэн зургаа твиттертээ байршуулсан юм. Тэгсэн чинь тэр зурагны дор Ники Минаж сэтгэгдэл бичээд намайг битгий доромжлоод байна гэх мэтээр нэр хүндэд минь халдсан. Би зүгээр л тоглоом болгоод тийм зураг байргуулсан. Ники, Ким хоёрыг доромжлоогүй. Саяхан Ники, Тэйлорыг “MTV”-ийн олон төрөлд нэр дэвшлээ гээд л уурлаад байсан. Ер нь тэр хүний сэтгэл өчүүхэн гэдгийг миний ярьснаас харж болно.

 

-Чи эмэгтэй хүн. Хэзээ нэгэн цагт ээж болно. Одоо гаргаж буй үйлдлийг чинь хараад хүүхэд чинь ээжээ гутах болов уу?

-Би ирээдүйд санаа зовох байсан бол энэ бүхнийг эхлүүлэхгүй байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Орчлонгийн хамгийн тэнэг хүүхэн....
2015-07-31