Аффлекийг асрагчтайгаа явалддаг гэв

img

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нарын салсан шалтгаан хүүхэд асрагч Кристен Оузунянаас болсон гэх мэдээллийг “US” сэтгүүл нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Аффлек эхнэрээ гадаад руу явсан хойгуур гурван хүүхдийнхээ асрагчтай учир ургуулсан гэнэ. “US” сэтгүүл лхагва гаригт худалдаанд гарсан дугаарынхаа нүүрэнд жүжигчин эр, асрагч хоёрын зургийг байршуулаад “Аффлек асрагчтайгаа явалддаг” гэж нийтэлжээ.

 

Энэхүү мэдээллийн дараа Гарнер гайхаж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж “Гайхмаар мэдээлэл байна. Энэ мэдээллээс болоод хүүхдүүд минь асрагчаа үзэн ядах боллоо” гэж жиргэсэн бол Аффлек “US” сэтгүүл ямар зорилгоор нэр хүндэд минь халдсныг ойлгохгүй байна. Кристен Оузунян гурван сарын өмнөөс манайд ажиллах болсон. Ийм утгагүй зүйлээс болж би ажилтнаа халмааргүй байна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ