”Фонд-1” дэлгэгдлээ

МУЭ-ийн хорооноос өнөөдөр "Фонд-1" үзэсгэлэнг дэлгэж байна. Үзэсгэлэнд монгол зураг, торгон зургийн дээжис буюу Ц.Даваахүү, Б.Чинтогтох, Ц.Байды, Ц.Дорж, Л.Наранцацралт, Я.Туяа, С.Мижиддорж, Д.Бадам, Ц.Энхбаяр зэрэг МУЭ-ийн фондод хадгалагдаж буй 30 гаруй уран бүтээлчийн бүтээлүүд багатжээ.
МУЭ нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэ салбарын анхдагч, хамгийн том олон нийтийн байгууллага юм. 73 жилийн түүхтэй энэхүү хороо эгнээндээ 500 гаруй уран бүтээлч гишүүдтэй. Түүнчлэн жил бүр Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэсэн 50 шахам уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ