Кайтлинтэй болзохыг хүсэв

Холливуудын нэрт жүжигчин Том Круз “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ реалити шоуны од Кайтлин Женнертэй болзохыг хүсч буйгаа ярьжээ.
Тэрбээр “Би олон нийтийн сүлжээ байнга ашигладаггүй. Шаардлагтай тохиолдолд л ашиглаж, үзэл бодлоо илэрхийлдэг. Гэтэл твиттер, инстаграмаа нээх бүрд нэг эмэгтэйн төрх байнга харагдах боллоо. Тэр эмэгтэй цаг алгасахгүй зургаа нийтлэх юм. Кайтлины зургийг харсаар байгаад дотно санагдах боллоо. Хэрвээ Кайтлин зөвшөөрвөл би түүнтэй болзоход бэлэн байна. Энэ бол реалити шоу, нэр хүндээ өсгөх зорилготой биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би ер нь хүйсээ солиулсан хүнтэй уулзаж байгаагүй. Их сонин санагдаж байна” гэж хэлжээ.
Кайтлин охидуудаасаа илүү алдартай бөгөөд түүний твиттер, инстаграмыг нь ганцхан өдрийн дотор 10 мянган хүн дагадаг гэнэ. Түүнийг сошиал медиа ертөнцийн хатан хаан гэх болжээ. Зөвхөн түүний зураг болон жиргээгийг нь үзэхийн тулд 45 мянган хүн твиттерт нэгдсэн байна. Кайтлиныг инстаграмд 4.7 сая хүн, твиттерт 17 сая хүн, фэйсбүүкт 11 сая хүн дагадаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ