Нууцлаг ”Тайга” үйлийн үрийг өгүүлнэ
2015-08-03

Шунаг сэтгэлдээ автан үйлийн үрээ үүрч яваа булш ухагчдын түүхийг өгүүлэх “Тайга”  уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийхээр товоо зарлав.

 

Тус кино нь сүүлийн үед хийгдэж байгаа инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид бөгөөд нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар сонирхолтойгоор өгүүлэх аж.

 

Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид,  Л.Баярсайхан, жүжигчин Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар ажиллажээ. Харин тус киноны зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичсэн бол ерөнхий продюссер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикч Ш.Тансаг нар ажилласан байна.

 

Хоёр жилийн турш бүтээсэн эл киноны дууг “Нисванис” хамтлаг дуулжээ. Тэд саяхан болж өнгөрсөн хамтлагийнхаа төрсөн өдрийн тоглолтыг тус киноны дуугаар эхлүүлж сонсогч, фенүүддээ бэлэг барьжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин