”Хайрлах урлаг”-ийг заана

"Хайрлах урлаг" ном уншигчдын гар дээр очоод гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд номын уншлага, дараа нь нээлтийг хийж, "21 аймгийн номын сангуудад хүргэх аян"-ыг зохион байгуулж, бүх 25 хорих газруудад илгээж, Хүүхдийн болон Эмэгтэйчүүдийн хорих газруудад номоороо илтгэл тавьж, ярилцлага хийсэн билээ.
Энэ бүх ажлын зорилго нь нийгмээ эерэгээр өөрчлөх. Ямар нэг байдлаар дэлгүүрээс ном авч унших боломж хязгаарлагдмал хүмүүст номоо хүргэх ажил ийнхүү үргэлжлэх болно гэдгийг номын орчуулагч МАЙНД сангийн ажилтнууд онцолсон юм.
Тэгвэл уншигчдынхаа хүсэлтээр энэ сарын 8-нд "Хайрлах урлаг" лекцийг зохион байгуулахаар болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ