Пирс Броснаныг баривчилжээ

“Жеймс Бонд 007” цувралаараа алдаршсан, жүжигчин Пирс Броснаныг АНУ-ын зүүн хойд нутгийн Вермонт мужийн Берлингтон хотын олон улсын нисэх буудлын хяналтын бүсээр ангийн хутга дамжуулан гаргахыг оролдсон хэмээн цагдаагийнхан баривчилсан тухай “www.rusnovosti.ru” мэдээллээ.
Жүжигчин эр онгоцонд суухаасаа өмнө халаасандаа байсан хутгаа хажуудаа зогсч байсан хамгаалагчдаа өгчээ. Ажилчид хутгыг хураан авч, жүжигчинг цагдаа нарт хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр хутга авч явсан шалтгаанаа тайлбарлаагүй ч “Сонирхол, хобби” гэж хэлжээ.
Пирс Броснан эхнэр Кеели Шая Смит, 18 настай хүү Дулан болон 14 настай Парисын хамтаар Италид амрахаар явж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ