Дууны хорвоо Булганд эгшиглэнэ

img

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүний нэрэмжит “Дууны хорвоо -2 “ тэмцээн ирэх сарын 11,12-ны өдөр төрөлх Булган аймагт нь  зохион байгуулахаар болжээ.

 

Энэхүү дууны уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж.

 

Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх  бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож,  төгөлдөр хуур хөгжимтэй оролцох  юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.

 

Тус тэмцээний бай шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар байлах бөгөөд тусгай байрын шагналд  500 мянган төгрөгийн   шагнал гардуулах юм байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ