Роберт Дауни дахин тэргүүллээ

img

“Forbes” сэтгүүл өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны долоодугаар сарын байдлаар хамгийн их ашиг олсон жүжигчнээр “Iron Man” цувралын од жүжигчин Роберт Даунийг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 80 сая ам.долларын ашиг олжээ.

 

Ийнхүү жүжигчин эр сүүлийн гурван жил тус жагсаалтыг тэргүүлж байна. Дауни ихэнх ашгаа “Avengers: Age of Ultron” киноноос олсон байна. Тус уран бүтээл нийт 1.39 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа юм.

 

Харин удаах байранд Хятадын нэрт жүжигчин Жеки Чан жагсчээ. Жеки 50 сая ам.долларын ашигтай ажилласан бол холливуудын инээдмийн жүжигчин Адам Сендлер 41 сая ам.долларын ашгаараа гуравт жагссан байна. Тэрбээр “American Sniper” болон “Guardians Of The Galaxy” киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

2013 онд энэхүү жагсаалтын 20 дугаар байрт жагсч байсан жүжигчин Вин Дизель энэ жил дөрөвдүгээр байрт жагсчээ. Дизель 40 саяын ашигтай ажиллажээ. Тэрбээр сүүлд “Fast and Furious 7” тоглосон юм.

 

Энэхүү жагсаалтад Энэтхэгийн нэрт жүжигчин Салман Хан багтсан байна. Салман “Top Ten”, “Hero in Mumbai” кинонд тоглож 39 сая ам.доллар олсон бол холливуудын жүжигчин Том Круз 37 сая долларын ашиг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haha:
Medehgui bol zuger yarshig eh huviar ni ter heleer ni tawichih. Barag Naad bichsen iumnaas chn deer oilgono. Adam Sandler hahaha Bradley Cooper American sniper d togloson harin ter guardians of the galaxy d chn Chris Pratt togloson
2015-08-06
Zochin:
Hahahahahahahahaha amihandaa Bradley Cooper gj bichih gj bgd yaaj ch anduurhaaraa Adam Sandler gj bichdiin hahahaha
2015-08-06
Зочин:
Adam Sandler American sniper, Guardians Of The Galaxy-д гол дүрийг бүтээсэн гэнэ дээ. Ийм юм бичиж байхаар зүгээр сууж байгаач...
2015-08-05
zochin:
Adam Sandler American Sniper kinond togloson genuu kkk.
2015-08-05
free:
bicheh gj neereee ... boli boli nairulaga nai alga
2015-08-05