Аффлек хүүхдүүдийнхээ асрагчтай болзжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нарын салсан шалтгаан нь хүүхэд асрагч Кристен Оузунянаас болсон гэх мэдээллийг “US” сэтгүүл анх олон нийтэд хүргэсэн билээ. Аффлек эхнэрээ эзгүйд гурван хүүхдийнхээ асрагч, 28 настай Оузунянтай дотносч, Гарнерийг хуурсан аж. Энэхүү үйл явдлын дараа хосын харилцаа мууджээ.

 

Жүжигчин эр эхнэртэйгээ тааруухан харилцаатай байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч Гарнерээс салахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэгвэл Аффлекийг хүүхэд асрагчтайгаа болзож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Нью Йорк “Candy” супермаркетээр хамтдаа үйлчлүүлж, хүнсээ цуглуулсан байна.

 

“Аффлек, Оузунян нар гар гараасаа хөтлөлцөн болзсон” хэмээн “TMZ”сайт мэдээлжээ. Жүжигчин өөрийн машинаар хүүхэд асрагчаа  гэрт нь хүргэж өгч, бэлэг өгсөн байна. Гарнер хүүхэд асрагчаа өнгөрсөн амралтын өдөр халсан ч Аффлек буцааж ажилд нь авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ