Анистон нууцаар гэрлэжээ

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоныг сүй залуу Жастин Терокстээс салсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэд 2012 оны наймдугаар сард сүй тавьсан билээ. Анистон жирэмсэн болохыг хүсээгүй учир хос салсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан. Энэхүү мэдээлэл худлаа болохыг баталжээ.
Өнгөрсөн бямба гаригт хос хуримаа хийсэн тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд хуримаа хийсэн байна. Хуримын ёслолд 125 хүн оролцсон бөгөөд Анистон хуримынхаа үеэр 44 насныхаа төрсөн өдрийг хамтад нь тэмдэглэжээ. Терокс сүйт бүсгүйдээ 758 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж бэлэглэсэн гэв. Анистоны хэвлэлийн төлөөлөгч “TMZ” сайтад “Хос их жаргалтай байгаа. Тун удахгүй баяртай мэдээ дуулгах байх” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ