Харрисон Форд дахин онгоц жолоодохгүй

img

 

Холливуудын нэрт жүжигчин, 73 настай Харрисон Форд өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд нэг хөдөлгүүртэй “Ryan PT-22 Recruit” онгоц жолоодож явахдаа Лос-Анжелес хотын Санта Моникагийн нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах “Венеци” гольфийн талбайн ойролцоо осолдсон билээ. Тэрбээр ослын улмаас хүнд гэмтэл авсан бөгөөд сар  гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтсэн юм. Жүжигчнээс болж “Оддын дайн 7” киноны зураг авалт хэсэг хугацаанд зогссон аж.

 

Ослын дараагаас Форд ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй бөгөөд өчигдөр “NBS” телевизийн “Одтой хамт” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би дахин онгоц жолоодохгүй”  гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би их удаан бодсон. Онгоц жолоодож, бүх зүйлийг дээрээс харах их дуртай. Гэхдээ би аминдаа хайртай гэдгээ ослын дараа ойлгосон. Би эхнэр болон хүүхдүүдийнхээ төлөө цаашид амьдрахыг хүсч байна. Тиймээс өнөөдрөөс эхэлж, эрсдэлтэй алхам хийхгүй” гэж хэлжээ. Фордод 10 гаруй төрлийн онгоц байдаг гэнэ. Тэрбээр 1999 онд нэг хөдөлгүүрт онгоц жолоодох эрхийн үнэмлэхтэй болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ