Жеки Чан амиа алдаагүй

Хятадын нэрт жүжигчин Жеки Чаныг энэ сарын 8-нд Австрали улсад шинэ киноны зураг авалтад орж байхдаа хүнд гэмтэл авч, улмаар амиа алдсан хэмээн Америкийн “NBS” телевиз анх мэдээлсэн билээ. Энэхүү мэдээллийн дараа Жекигийн олон зуун фэн нь түүний Бээжин хотноо байрлах гэрийнх нь гадаа цэцэг, бэлэг дурсгалын зүйлс үлдээж, салах ёс гүйцэтгэж эхэлсэн байна. Мөн Австрали үргэлжилж буй киноны зураг авалт зогссон хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тэгвэл жүжигчин эр фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийгөө амьд, эрүүл саруул байгаагаа мэдэгдсэн тухай “www.mediamass.net”мэдээллээ.
Жеки Чан өчигдөр 17.00 цагт фэйсбүүктээ “Худлаа мэдээлэл ч гэсэн миний төлөө шаналсан бүхэнд талархалаа илэрхийлье. Би амиа алдаагүй. Эрүүл саруул байна. Зураг авалтын үеэр бэртэл авсан минь үнэн. Энэхүү гэмтэл аминд халтай биш. Би эрүүл байна. Одоо эмнэлэгт бус гэртээ байна. Тиймээс та бүхэн битгий санаа зовоорой. Тун удахгүй шинэ уран бүтээлтэйгээ уулзья” гэж бичжээ.
“Forbes” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт хамгийн их ашиг олсон эрэгтэй уран бүтээлчийг шалгаруулсан билээ. Энэхүү жагсаалтад Жеки 39 сая ам.долларын ашиг орлогоороо хоёрдугаар байрт жагссан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ