Жизель зовхио татуулжээ

img

Бразилийн супермодель Жизель Бундхен өнгөрсөн сард гоо сайхны хагалгаанд орж, нүдний доод талын зовхио татуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Модель бүсгүй өчигдөр гэр бүлийнхээ хамтаар Италид амарч байхдаа, гэрэл зурагчдын дуранд өртжээ. Түүний нүд өмнөхөөсөө өөр, илүү том харагдаж байжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-нд Британийн гоо сайхны “Clinique du Parc Monceau” эмнэлгээр үйлчүүлж байхдаа хэвлэлийнхэнд баригдсан билээ.

 

Жизель сэтгүүчдэд баригдахгүйн тулд исламын шашинтай бүсгүйчүүд шиг хар гивлүүр зүүж, эмнэлэг рүү орсон ч гутлаасаа болж баригдсан аж. Гивлүүр зүүсэн учир түүний царай харагдаагүй ч тэрбээр шар өнгийн гутлаасаа болж баригдсан байна. Тэрбээр эмнэлгээр үйлчүүлээд, арын хаалгаар нууцаар гарчээ. Эмнэлэг рүү орсон гивлүүртэй бүсгүй болон арын хаалгаар нууцаар гарсан Жизелийн гутал адилхан байсан учир тэднийг нэг хүн болохыг сэтгүүлчид баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ