Кардашиан нүцгэлж, гэдсээ шалгуулна

img

Реалити шоуны од Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ тээж буйгаа саяхан мэдэгдсэн билээ. Тэрбээр твиттертээ “Кейни бид хоёр тун удахгүй хүүтэй болно. Охин минь дүүтэй болно” гэж жиргэсэн удаатай. Тэгвэл Кардашианы гэдсэнд үл итгэсэн хүмүүс олширсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг хиймэл гэдэс зүүж, тээгч эх ашиглаж байна хэмээн олон нийт хардаж эхэлжээ. Учир нь Кардашианы гэдэс нэгэн хэвийн бус жижиг, том байгаагаас болж дээрх яриа гарчээ.

 

Кардашиан өнөөдрийг хүртэл олон нийтийн газраар явахдаа өндөр өсгийт өмсч, орой бүр үдэшлэгт оролцож байгаа юм. Мөн тэрбээр твиттертээ “Миний гэдэс” гэх зургаа байршуулжээ. Энэхүү зурган дээр түүний гэдэс 4-5 сартай жирэмсэн хүнийх мэт харагдаж байгаа юм.

 

Олны төөрөгдүүлээд буй гэдэснээс болж Кардашиан ирэх амралтын өдөр цацагдах реалити шоуныхаа үеэр нүцгэлж, гэдсээ шалгуулахаар болжээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа “Би эрүүл. Тиймээс тээгч эх ашиглах шаардлага байхгүй. Зураг заримдаа алдаа гаргадаг. Тиймээс гэдэс минь хэтэрхий том гарсан байж магадгүй. Би тун удахгүй гэдсээ шалгуулж, олны төөрөгдлийг арилгах болно” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bugsnuus uur yumgui ene balaig bainga bichihee boliochde
2015-08-10