Викториа хамтлагийн гишүүдээ гомдоов

Британийн “Spice Girls” хамтлаг өнөөдөр 20 нас хүрч байна. 1995 онд таван гишүүний хамтаар байгуулагдсан тус хамтлаг энэхүү ойн баяртаа зориулан өнөөдөр Лондон хотноо “Баярлалаа” гэх тоглолтоо зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн сард тус хамтлаг эргэн нэгдэж буйгаа зарлаж Викториа Бекхэмгүйгээр дөрвүүлээ уран бүтээлээ хийхээр болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр зохион байгуулагдах тоглолтод хатагтай Бекхэм оролцохоос татгалзаж, “Би дуулахыг хүсэхгүй байна. Өсвөр насны охин шиг харагдахыг хүсэхгүй. “Spice Girls” бол миний өнгөрсөн үе” гэж жиргэжээ.
Викториагийн жиргээний дараа тус хамтлагийн гишүүн Мелани Браун “Бид сайхан харилцаатай байгаа. Гэхдээ энэ бүсгүй надад таалагдахгүй байна. “Spice Girls” хамтлагийг муулах хэрэггүй. Чиний жиргээ биднийг гомдоолоо” гэж хариу жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ