Глобус театрын жүжигчид Монголд тоглоно

Сонгодог жүжгийн суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет”, “Отелло”, “Макбет”, “Ромео Жульетта”,“III Ричард” болон “Зуны шөнийн зүүд” бүтээлүүдийг тогтмол тоглож ирсэн гэдгээрээ Улсын Эрдмийн Драмын Театр Ази тивдээ ховорт тооцогддог.
Тэгвэл энэ театрын түүхэнд бас нэгэн онцлох үйл явдал тохиох гэж байгаа нь Их Британи дахь Шекспирийн нэрэмжит Глобус театрын жүжигчид Монгол улсад анх удаа хүрэлцэн ирж, наймдугаар сарын 12-нд Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулахаар болсон.
Тодруулбал Монгол улс нэрт зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд явуулж буй Globe to Globe Hamlet дэлхийн аялан тоглолтыг хүлээн авах 120 дахь орон болж байгаа бөгөөд дэлхийн соёлын үнэт өвд тооцогддог, театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлогч сонгодог бүтээл болох Шекспирийн Гамлет жүжгийг 1601 оноос эхлэлтэй Лондон хотын Глобус театрын 16 уран бүтээлчид Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзнаа үзэгч олны хүртээл болгох юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ