Түүх соёлын 88,8 fm радио мэндэлжээ

FM радиогийн салбарт мэдээ мэдээллийн шинэ радио нээлтээ хийжээ.явуулдаг арав гаруй богино долгионы радио фм-үүд байдаг ч мэдээ мэдээллээр дагнасан дутмаг орон зайг нөхөх үүднээс 88.8 отгон радио нээлтээ хийжээ.
Мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах радио FM 88.8 нь сонсогчиддоо цаг үе, улс төр, түүх соёл, урлаг, энтертаймент мэдээ мэдээллийг цаг бүрийн 00 минутанд хүргэх юм байна. Ингэснээр радио FM 88.8 нь монголд нээгдэж байгаа анхны мэдээ мэдээллийн радио болж байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн радио FM 88.8-д нэрт сэтгүүлч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, МУСГЗ Г.Золжаргал, нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч орчуулагч МУСГЗ Г.Аким зэрэг нэрт эрдэмтэн, судлаач, сэтгүүлчид өөр өөрийн нэрийн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэхээр болсон байна.
Мэдээ мэдээлэлийн монголын анхны радио FM 88.8 нь нийслэл хотод өрнөж байгаа мэдээ мэдээллийг сонсогчиддоо хүргэхээс гадна 21 аймаг, 330 сумын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь сонсогч та бүхэнд хүргэх юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ