Каприо, Рианна нар хамтран амьдрах болжээ

Холливуудын нэрт жүжигчин Леонардо де Каприо дуучин Рианнатай хамтран амьдрах болсон тухай Францын “OOPS” сэтгүүл мэдээллээ. Тэд Нью Йорк хотноо байрлах жүжигчний 50 сая ам.доллароор худалдан авсан байшинд амьдарч байгаа гэнэ. Хосыг өнгөрсөн оноос болзож эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон ч аль аль нь батлаагүй юм.
Каприо энэ хугацаанд олон бүсгүйтэй болзож байгаад сэтгүүлчдэд баригдсан бол Рианна нэгэн дизайнер залуутай хэсэг хугацаанд болзож байжээ. Хос хэвлэлийнхэнд баригдахгүйн тулд олон минутын зайтай гэр рүүгээ орохоос гадна хамтдаа хүнсээ цуглуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Рианна сүүлийн гурван хоног дарааллаж твиттертээ “Шинэ хайр” хэмээн жиргэж байгаа бол Каприа “Дуу бол миний зүрх” гэж жиргэх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ