Тимберлейкийн ресторан асуудалд оржээ

Дуучин Жастин Тимберлейк 2009 оноос хувийн бизнес эрхлэх болж, Нью Йорк хотноо “Southern Hospitality” гэх ресторанаа нээсэн билээ. Тус ресторанаар холливуудын одод үйлчлүүлдэг учир хурдан хугацаанд алдаршсан юм. Тэгвэл дуучны ресторан үйлчлүүлэгчдээс муу үнэлгээ авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тимберлейкийн рестораны машины зогсоол болон агуулахад хулгана байжээ.
Энэхүү хэргээс үүдэж тус ресторанд эрүүл ахуйн мэргэжилтнүүд шинжилгээ хийсэн байна. Ресторан нээгдсэн цагаасаа “+А” үнэлгээ авдаг байсан бол шинжилгээний дараа тус рестораны үнэлгээ “–В” болж буурчээ. Дуучин твиттертээ “Юу ч ойлгохгүй байна. Тэр хулганууд яагаад миний ресторантай ойрхон явж байсан юм бол” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ