Кёкүтэнхо Н.Цэвэгням хүндэтгэлийн хүлээн авалтаа хийжээ

img

Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг хамтран өчигдөр Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулжээ.

 

Уг хүлээн авалт Япон улсын Элчин сайдын өргөөнд хийсэн байна.

 

Хүлээн авалтад 50 хүн оролцож, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг хамтдаа дурссан ба энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням “Өнөөг хүртэл сумогийн ертөнцөөс олон зүйл сурсан. Цаашид Монголын анхны ояката гэдэг нэрээ өндөрт өргөж, сайн шавь нарыг бэлтгэх болно“ хэмээв.

 

Кёкүтэнхо Н.Цэвэгням 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон зэрэг амжилтыг үзүүлсэн билээ.

 
 Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм.
 
 
Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ