Робин Уильямсыг дурсав

img

 

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямс өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд 63 насандаа хорвоог орхисон юм. Тэрээр Калифорни мужид байрлах гэрийнхээ том өрөөнөөс эм хэтрүүлэн хэрэглэж, амиа хорлосон байдалтай олдсон билээ. Шинжээчдийн дүгнэлтээр жүжигчин эр тайвшруулах эмийг хэтрүүлэн хэрэглэж, улмаас зүрх нь хаагдаж амиа алдсан гэсэн юм. Робин Уильямс 2010 оноос санхүүгийн хүнд байдалд орж, сэтгэл зүйн дарамтад ороод байжээ. Ийнхүү америкчууд жилийн өмнө хайртай уран бүтээлчээ алдаж, холливууд уй гашууд автсан юм.

 

Өнөөдөр америкчууд Робин Уильямсыг дурсан санаж, холливуудын гудамжинд байрлах “алдрын од”-д нь цэцэг өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 19.00 цагт твиттертээ “Таныг үгүйлэн санаж байна. Робин Уильямсын бүх кинонд дуртай. Хэдий та энэ ертөнцөд байхгүй ч дэлгэцэнд мөнхөрсөн азтай нэгэн” гэж жиргэжээ. Мөн жүжигчний эхнэр Сюзан Шнейдер “Диваажинд сайхан байна уу” хэмээн инстаграмдаа бичсэн байна.

 

Робин Уильямс “Оскар”-ын шагналд долоо удаа, “Алтан бөмбөрцөг”-т 11 удаа нэр дэвшиж, “Weapons of Self Destruction” киногоороо “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ