УГЗ Н.Бүтэнбаярт туслах хандивын аян эхэллээ

Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваж, өдгөө Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Өнөөдөр түүний уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын ард түмнээсээ сэтгэлийн тус дэм хүсч буйг дуулгалаа. Хэвлэлийн баг хуралд түүний төрсөн дүү Н.Лувсаншарав, АЖ Б.Зангад, “Хонх”-ын Н.Энхбаяр, Улсын филармонийн дарга, УГЗ Ч.Даваасүрэн нарын хүмүүс оролцов.
Н.Бүтэнбаярын тархины мэс заслын эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлжээ. Эмчилгээнд 150 сая төгрөг хэрэгтэй аж. Тэд элэг нэгт монгол түмнээ хандивын аянд нэгдэж, чин сэтгэлийн тус хайрлаж, “Өнө мөнхийн эгшиглэн”-д хөг нэмэхийг хүслээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ