Каприо “Oops” сэтгүүлээс нөхөн төлбөр авчээ

img

Холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприо шүүхэд ялалт байгуулсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Францын “Oops” сэтгүүл энэ оны тавдугаар сарын 13-ны дугаартаа жүжигчин эр болон дуучин Рианна нарын зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд байршуулаад “Рианна энэ залуугаас жирэмсэн болсон. Гэхдээ Каприо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа” гэж бичсэн аж. Харин өнгөрсөн амралтын өдөр худалдаанд гарсан тус сэтгүүлийн нүүрэнд мөн Каприо, Рианнагийн зургийн дор “Тэд хамтран амьдарч байгаа. Энэ бол баттай мэдээлэл” хэмээн худал мэдээллийг нийтэд хүргэсэн байна.

 

Жүжигчин эр тус дугааруудад нийтлэгдсэн мэдээлэл худал болохыг олон нийтэд мэдэгдэж, шүүхэд өгсөн билээ. Францын хуулинд эх сурвалжгүй худал мэдээлэл цацсан хэвлэлийн байгууллага 18 мянган евро төлдөг байна. Каприогийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “Парис хотноо болсон шүүх хуралд бид ялалт байгуулсан. Тус сэтгүүл жүжигчинд нөхөн төлбөр өгөхөөс гадна борлуулалтаа өсгөхийн тулд худал мэдээлэл нийтэд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ