Ламар, Кхоли нар эргэн нийлжээ
2015-08-13

“NBA” супер од Ламар Одом 2013 оны долоодугаар сард салсан реалити шоуны од Ким Кардашианы дүү Кхоли Кардашиантай эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2009 оны нэгдүгээр сард хуримаа хийсэн билээ.

 

“People”сэтгүүлийн цахим хуудаст “Ламар, Кхоли нар өчигдөр Лас Вегас хотноо байрлах “Number” гэх зочид буудлаас хамтдаа гарч явсан. Тэд сэтгүүлчдэд баригдахгүйн тулд хоёулаа малгай өмсч, адилхан пүүзээр гангарсан байсан” гэж бичжээ.

 

Кхоли хэдэн сарын өмнөөс сагсанбөмбөгийн тамирчин Жамес Хардертэй болзох болсон юм. Тэрбээр бага дүү Кулиагийн 18 насны төрсөн өдрийн дараа найз залуугаасаа салж, холбоогоо тасалсан хэмээн “Кардашианыхантай хамт” реалити шоуны туслах найруулагч Роб сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Төрсөн өдрийн дараа тэд муудалцсан. Хардер найз бүсгүйгээ хэл амаар доромжилж, гомдоосон” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hi:
Кхоли биш клое гэж бичмээр санагдахын
2015-08-14
Зочин:
xaruudad durtai huuhen umuu haashaa um..
2015-08-13
бршхйу:
Жеймс Харден гээч
2015-08-13