Гвинет Пэлтроу: Итгэхгүй байгаа бол салах хэрэгтэй

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроугийн “Women’s Health” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Сүүлийн үед юуны талаар бодож байна?
-Хэдэн сарын өмнөөс их ганцаардах болсон. Ганцаардсан орон зайгаа хүүхдүүдээрээ нөхөх гээд л хичээж байна. Зураг авалт, гэр бүлийн асуудал гээд л олон зүйл сэтгэлийг минь зовоож байна. Ганцаардахыг хүсэхгүй байгаа мөртлөө ганцаараа байхыг хүсээд байгаа сэтгэлээ ойлгохгүй юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ хичээл зүтгэл, хайрын хүчээр би өнөөдөр инээж, жаргалтай байна. Амьдрал сорилт, сэтгэл шаналгасан зүйлгүй бол амтгүй шүү дээ.
-Таны нэг ярилцлагыг уншиж байсан юм. Та сэтгэлээр унахаараа их хоол иддэг гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?
-Сэтгэлийн эм бол хоол гэж боддог. Хүн идэх дуртай учир хоолны газар, ресторан өнөөдрийг хүртэл ашигтай, нээлттэй ажиллаж байгаа. Би залуудаа их хоол иддэг байсан. Хүүхэдтэй болсны дараа энэ үзлээсээ ангижирсан. Сүүлийн хэдэн жил олон сайхан кинонд тоглосон. Хэрвээ би идсээр байвал таргалж, дүрээ алдах болно гэдгийг сайн ойлгосон. Сэтгэлээр унахаараа хоол бус дасгал хөдөлгөөн хийж, тархиа өөр зүйл бодохоос сэргийлдэг болсон. Үнэхээр үр дүнтэй арга шүү. Амттай хоолноос татгалзах тэнэг биш. Би хоол сайн хийж чаддаггүй учир тогооч болон хоол сайхан хийдэг хүмүүсийг хүндэлдэг. Тэд бол баатрууд.
-Та хүүхдүүддээ ч гэсэн хоол хийж өгдөггүй гэж үү?
-Тиймээ. Хүүхдүүд минь “Ээжээ болио. Таныг хоол хийсний дараа олон зүйлийг хаях болдог” гэж хэлдэг. Энэ үгийг анх 2009 онд сонссон. Тэр өдрөөс хойш галт тогоонд орохоос татгалзаж, ганцхан зүйлд сайн болохыг хүссэн. Би кофе сайхан найруулдаг. Олон хүнээс магтаал сонссон.
-Хүүхдүүдээсээ муухай үг сонсох онцгүй биз дээ?
-Тиймээ, тэнгэр нурж байгаа мэт. Би сайн ээж болохыг хүсдэг. Үнэхээр хичээж байгаа. Хүүхдүүд минь энэ бүхнийг мэдэхгүй байгаа мэт аашлахаар үнэхээр урамгүй болдог.
-Саяхан “People” сэтгүүл энэ онд хамгийн өндөр ашиг олсон эрэгтэй жүжигчдийг зарласан. Энэхүү жагсаалтын “Төмөр хүн” киноны гол дүр Роберт Дауни тэргүүлсэн. Тэрбээр энэхүү жагсаалтыг сүүлийн гурван жил тэргүүллээ. Энэхүү жагсаалтаас гурав хоногийн дараа хамгийн өндөр орлоготой эмэгтэй уран бүтээлчийг шалгаруулахад та тус жагсаалтын 12 дугаар байрт жагссан. Дауни танаас их мөнгө олж байгаад дургүйцэл чинь хүрдэг үү?
-Мэдээж хэрэг үгүй. Энэ залуу үнэхээр сайн жүжиглэдэг. Тэр бол цаг хугацааг эзэгнэгч. Хэзээ ч зураг авалтаас хоцорч үзээгүй. Мөн найруулагчдын уурыг хүргэдэггүй холливуудын цор ганц жүжигчин. Үнэхээр сайн жүжигчин учир үзэгчид түүнд хайртай байдаг. Жүжиглэлт болон хүн татах чадвараараа олон саяыг халаасласан. Дауни бол азтай нэгэн. Би “People”-ийн жагсаалтад багтсандаа баярлаж байна. Өөр зүйлд шунахгүй. Би кинонд тоглож, мөнгө олж байгаа нь хамгийн чухал. Мөнгөгүй олон жүжигчин бий.
-Сонирхолтой байна. Таны мэддэгээс хэн мөнгөгүй вэ?
-Хүний хувийн нууцад халдмааргүй байна. Санамсаргүй байдлаар энэ өгүүлбэрийг хэлчихлээ.
-Та өөрийгөө өглөө бүр толинд харахдаа юу гэж боддог вэ?
-Бурхан минь цагаан үс ургачихаж, өчигдөр дух, нүдний дор үрчлээ байгаагүй л байсан даа гээд л.
-Хөөх би ч үзэсгэлэнтэй юм аа... гэж бодож байгаагүй гэж үү?
-Цаг хугацаа хэзээ ч зогсохгүй учир би иймэрхий сэтгэлээ сэргээх, хуурах үг хэлдэггүй. Би хамгийн үнэтэй гоо сайхны бараа, бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэд ч үр дүнгээ өгдөг. Би өөрийн хүчээр цаг хугацаатай тулалдаж байна. Хэзээ цаг хугацаанд ялагдахаа мэдэхгүй байгаа ч эцсээ хүртэл тэмцсээр байх болно. Цаг хугацаа гэх дайсан дэлхийн бүсгүйчүүдийн дайсан.
-Та 2005 оны есдүгээр сард “coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинтай хуримаа хийсэн. Хоёр хүүхэдтэй. Гэтэл энэ оноос эхлээд та хоёрыг салсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн гэж үү. Холливуудын хамгийн сайхан хосууд нэг нэгээрээ салж буйгаа зарлах нь олон нийтэд онцгүй санагдаж байгаа?
-Бүтэхгүй, итгэхгүй байгаа бол салах нь хамгийн зөв арга. Бид 2013 оноос хөндийрч эхэлсэн. Гэнэт л миний, тэрний сэтгэл хөрчихсөн.
-Саяхан салах өргөдлөө шүүхэд өгсөн гэсэн?
-Тиймээ. Ярилцсаны эцэст нэг нэгнээ хохироохгүй шийдвэр гаргасан. Хүүхдүүд минь бидний сонголтыг дэмжиж байгаа. Тэд том болсон учир аав, ээжийнхээ нэгнийг сонгохыг би хувьдаа эсэргүүцэхгүй. Бүх үйл явц ардчилсан журмаар явах хэрэгтэй.
-Та ярианыхаа эхэнд сэтгэлд гутралд автаж буйгаа их тодорхой ярьсан. Салалт сэтгэлийг тань хямраасан уу?
-Үгүй гэвэл худлаа ярьсан болох байх. Тийм гэвэл шаналж байгаа мэт сонсогдох байх.
-Та болзоонд явах, шинэ харилцаа эхлүүлэх талаар бодсон уу?
-Бодож байна.
-Крис Мартин “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауранстой болзож байгаа нь тодорхой болсон. Энэ тухай сонсоод сэтгэлээр унасан уу?
-Үгүй, үгүй. Би энэ талаар бодохыг хүсэхгүй. Тиймээс хариулахыг ч хүсэхгүй байна.
-Таныг саяхан Брэд Питтэй оройн зоог барьсан гэж сонссон. Та хоёр 1990 оны сүүлээр болздог байсан?
-Холливуудын амьдрал. Тиймээ саяхан уулзаж, өнгөрсөн дурсамжаа сэргээсэндээ баяртай байна. Тэгээд бид хоёр хоёулханаа хоол идээгүй, хажууд Анжелина Жоли байсан. Шар хэвлэлүүд л бид хоёрыг дахин холбохыг оролдсон хэрэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ