Морган Фриманы зээ охин нас баржээ

Холливуудын нэрт жүжигчин Морган Фриманы зээ охин, 33 настай Идена Хайнсийг өчигдөр Нью Йоркийн цагдаа нар баривчилсан билээ. Идена өөрийгөө хүндээр гэмтээснээс гадна хутгалуулсан байсан учир амиа алдсан гэж “www.mirror.co.uk” мэдээллээ. Тэрээр амиа алдахаасаа өмнө өөрийгөө гэмтээсэн юм.
Иденаг хүнд хэлбэрийн шоконд орсон байсан хэмээн эмч нар тайлбарлажээ. Бүсгүй шархаа даалгүй амиа алджээ. Түүнийг хэвлий хэсэгт нь хутгалсан байна. Энэхүү хэрэгтээ холбогдуулан цагдаа нар Иденагийн экс найз залууг баривчилсан гэнэ.
Залуугийн машинаас Иденагийн аминд хүрсэн хүйтэн мэсийг олжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ