Захара явахгүй

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын Этиоп улсаас өргөж авсан Захара охиныг гэртээ харьж, төрсөн ээж Ментеуаб Дауит дээрээ очих гэж байгаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээллэх болсон. “Захара гэртээ харихгүй, Америкт үлдэхээр болсон” гэж Жоли нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ. Тэгвэл хосын хүүхдүүд Захараг явуулахыг хүсэхгүй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн тухай “www.mommyish.com” мэдээллээ.
Брэдийн том хүү Маддокс твиттертээ “Би дүүгээ явуулахгүй. Төрсөн ээж чухал. Би сайн мэдэж байна. Гэхдээ дүү минь явах хэрэггүй. Биднийг хэн ч салгаж чадахгүй. Битгий ай. Учир нь бид нэг гэр бүл” гэж жиргэжээ. Тэрбээр мөн дүү Шелоны хамтаар Нью Йоркийн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа сэтгүүлчдэд “Захара явахгүй. Энэ бол бодит үнэн” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ