Сальма Хайекийг сүрдүүлжээ

Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайекийн долоон настай Валентина охиныг хулгайлж, жүжигчин бүсгүйгээс их хэмжээний мөнгө нэхэмжлэхээр болсноо гэмт этгээдүүд твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.segodnya.ua” мэдээллээ. Гэмт этгээдүүд хуурамч твиттер хаяг нээж “Сальма Хайек чи удахгүй уйтгар гунигт автах болно. Учир нь бид чиний баяр баясгалан Валентина охиныг хулгайлахаар болсон. Валентинаг хаана байгааг бид мэднэ. Охин бидний овоо хараанд бий. Тиймээс 100 сая ам.доллар бэлдээд сууж бай” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа жүжигчин бүсгүй цагдаагийнханд мэдэгдэж, сүрдүүлсэн этгээдүүдийг олохыг хүсчээ.
Цагдаа нар шуурхай ажиллаж, жүжигчинг сүрдүүлсэн 35, 39 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг баривчилжээ. Тэд мэдүүлгийнхээ үеэр “Хайртай уран бүтээлчтэйгээ биечлэн уулзахыг хүссэн учир, сүрдүүлсэн” гэж ярьжээ. Тэднийг жүжигчний хувийн эзэмшлийн газарт 100 метрээс дотогш нэвтрэхийг хориглосон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ