Орланда Блумын шинэ бүсгүй

img

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум Австралийн модель, “DJ” Кейт Элсуорт гэгчтэй болзох болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.“Woman's Day” сэтгүүл “Орланда зураг авалтаар Австралид очих үедээ Кейттэй танилцаж, хэдхэн хоногийн өмнөөс болзох болсон. Гэхдээ тэд нэг нэгнээ сайн танихгүй учир тийм ч дотно харагдахгүй байсан” гэж мэдээлжээ. Кейт, жүжигчний экс эхнэр Миранда Керртэй нас чацуу бөгөөд “Swarovski” брэндийн сурталчилгаанд хамтдаа тоглож байсан гэнэ. Орланда эхнэрээсээ салсныхаа дараа хэд хэдэн бүсгүйтэй холбогдсон бөгөөд хамгийн сүүлд Бразилийн уран бүтээлч Луиса Мораестой болзож байсан юм. Харин Миранда Керр өөрөөсөө долоон насаар дүү “Snapchat” аппликэйшнийг зохион бүтээгч Эван Спегилтэй болзож байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ