Өөрийгөө алуурчин биш гэв

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өнгөрсөн сарын 26-нд 22 насандаа таалал төгссөн билээ. Охин хагас жил ухаангүй байсны эцэст хорвоог орхисон юм. Кристинагийн аав болон Уитнигийн гэр бүл охины сүйт залуу Ник Горданыг шүүхэд өгч, алуурчин хэмээн мэдэгдсэн билээ.
Горданыг санаатайгаар Кристинагийн аминд хүрч, эд хөрөнгийг нь хувьдаа эзэмшихийг санаархсан хэмээн буруутгасан юм. Тэгвэл Гордан өөрийгөө алуурчин биш, Кристинаг чин сэтгэлээсээ хайрладаг цор ганц хүн хэмээн мэдэгджээ. Тэрбээр твиттертээ “Би өдөр бүр уйлж, гашуудаж байна. Кристина хонгор минь би чамайг үүрд хайрлах. Мөнхөд хайрлах болно. Хэзээ ч хагацахгүй. Би чамд хайртай. Хонгор минь би чамд хайртай” гэж жиргэсэн тухай “www.extratv.com” мэдээллээ.
Дээрх жиргээнээсээ хагас цагийн Гордан “Намайг алуурчин гэх боллоо. Би алуурчин биш. Намайг алуурчин биш гэдгийг чи л баталж чадна. Танай гэр бүл намайг үзэн ядаж байна. Би үхэхээс айхгүй байна. Харин чамайг мартахаас айж байна. Хөөрхий Кристина минь яагаад ийм эрт хорвоогоос явчихваа. Санаж байна. Бид үүрд хамтдаа” гэж жиргэжээ.
Энэхүү жиргээний дараа охины аав Бобби Браун “Алуурчин хүн алуурчин биш гэж хэлсэн ч үнэн хэрэгтээ алуурчин л байдаг юм” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ