Крис Браун: Аав болсондоо баяртай байна

img

 

Дуучин Крис Брауны “www.hollywoodlife.com”сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Чи нэг л өдөр хүүхэдтэй болчихсон. Гэхдээ чи эр хүн, эцэг хүний үүргийг ухамсарлаж, тэр бяцхан охиныг өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн?

 

-Би ер нь өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй. Таны хэлдгээр би нэг л өдөр аав болчихсон. “Крис чамаас жирэмсэн болчихлоо” гэх үгийг би олон удаа сонсч байсан учир тэр бүсгүйн ярианд эцсээ хүртэл итгээгүй. Тиймээ, надтай холбоотой мэдээлэл их гарч, муулах хүмүүсийн тоо ч хангалттай нэмэгдсэн. Би өмгөөлөгч, туслахаараа дамжуулан тэр бүсгүйтэй энхийн хэлэлцээр байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авсаар байсан. Тэр бүсгүй эцсээ хүртэл миний хүүхдийг тээж, төрүүлсэн хэмээн мэдэгдэж эцэг тогтоолгох шинжилгээ өгөхөд ч бэлэн байна гэж мэдэгдсэн. Бид хоёрыг тойрсон асуудал нэг бус хэдэн сар үргэлжилсэн. Үнэнийг хэлэхэд энэ бүхнээс залхсан, миний амнаас “Тиймээ. Миний хүүхэд” гэх үгсийг сонсохоор ангуучилж буй сэтгүүлчдийг харахаас дургүй минь хүрсэн. Би их удаан бодсоны эцэст дээрх шийдвэрийг гаргаж, Ролитиг охиноо болгосон. Би муу залуу байхыг хүсээгүй учир Ролитиг хүлээн зөвшөөрсөн. Би Ролитиг гэртээ авчрах үедээ зөв алхам хийж гэдгээ ойлгосон. Охиныхоо ачаар би чин сэтгэлээсээ инээж бас хайрлаж сурч байна. Охин минь миний дэргэд жүжиглэдэггүй ганц хүн.

 

-Зөв шийдвэр гаргажээ.

 

-Тиймээ би ч гэсэн тэгж бодож байна. Өнгөрсөн хугацаанд юуны төлөө амьдарч байснаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо амьдрал минь илүү утга учиртай болж байгаа. Би одоо охиныхоо төлөө амьдарч байна. Охин минь эрүүл саруул хамгийн гол нь баяр баясгалантай байх учиртай.

 

-Охиныхоо ээжтэй холбоо тогтоож, уулзаж байгаа юу?

 

-Би охиноо өсгөхөөр болсон. Гэхдээ Ниа Амитай холбоо тогтоох, уулзахыг хүсэхгүй байна. Бид тохиролцсон.

 

-Тохиролцсон гэхээр Ниа Амид мөнгө өгсөн хэрэг үү?

 

-Багагүй хэмжээний мөнгө өгсөн. Гэхдээ энэ тухай дэлгэрэнгүй яримааргүй байна. Хувийн нууцаа дэлгэх тийм ч дуртай биш.

 

-Чамайг сайн аавын үүрэг гүйцэтгэж, олон нийтийн газраас охиноо дагуулан явах болсноос хойш хүмүүс Крис гэх залууг эргээд хайрлаж, хүндэтгэл үзүүлэх боллоо.  Дулаахан энерги мэдрэгдэж байгаа биз дээ?

 

 

-Мэдрэгдэж байна. /инээв/

 

-Гэхдээ сэтгүүлчид таныг охиныхоо буянаар буцаад алдартай болсон хэмээн бичиж эхэлсэн. Энэ бүх утгагүй мэдээллийг уншаад дургүй чинь хүрч байна уу?

 

-Яагаад Крис Брауныг өөрчлөгдсөн гэдэгт итгэхгүй байгаа юм. Би өөрчлөгдөж болохгүй гэж үү. Би төрөхдөө л муу хүн байгаагүй. Намайг оддын өвчин туссан гэх мэтээр бичдэг. Гэхдээ оддын өвчин тусахад нөлөөлсөн хүмүүс бол сэтгүүлчид. Анхны уран бүтээлээ гаргасаны дараа сэтгүүлчид өдөр бүр дагаж, мөрдөх болсон. Сэтгүүлчдэд дуртай үе байсан. Би үгүйсгэхгүй. Нэг л мэдэхэд бүх зүйл утгагүй болсон. Гэхдээ сүүлдээ энэ бүхэн дарамт учруулж эхэлсэн. Ганцаараа байхыг хүссэн. Ганцаардлаа нөхөхийн тулд ууж эхэлсэн. Их уусан, олон ч удаа үдэшлэгт оролцсон. Энэ бүхний дараагаас намайг оддын өвчин туссан мэтээр бичиж, надаар даажигнаж эхэлсэн. Таалагдахгүй байна. Одоо дахиад л над руу дайрч эхэллээ. Би охинтойгоо сайхан амьдрахыг хүсч байна. Би сайн аав болохыг хүсч байна. Битгий охиныг минь гомдоогооч. Миний зүрх сэтгэл олон удаа шархалсан бол охины минь зүрх хэзээ ч шархалж үзээгүй. Надтай холбоотой утгагүй мэдээнд эмзэглэхгүй ээ. Харин охинтой минь холбоотой худал мэдээлэл бичсэн сэтгүүлчдийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдье. Аавын үүрэг үр хүүхдээ хамгаалах.

 

-Мундаг аав. Чи өнгөрсөн амьдралдаа сайн ч, муу ч явсан. Багагүй хугацааг төмөр торны цаана өнгөрүүлсэн. Рианна та хоёрын харилцаа эргээд сэргэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

 

 

-Бид саяхан утсаар ярьж өнгөрсөн муухай дурсамжаа мартахаар тохиролцсон. Гэхдээ би тэр бүсгүйг гомдоосон. Эмэгтэй хүн гомдоосныхоо хариуг ч хангалттай авч, шоронд орсон. Рианна намайг хэзээ ч уучлахгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ уран бүтээлчид учир тааралдах тохиолдол цөөнгүй. Тиймээс л уулзах болгондоо зүгээр л “Сайн уу” гэх үгийг хэлж байхаар тохиролцсон.

 

-Та хоёр хэсэг хугацаанд үерхэж байсан. Цагдаагийнхан чамайг Рианнаг зодсон хэмээн баривчилсан. Үнэхээр үнэн гэж үү. Чи эмэгтэй хүнд гарсан хүрсэн гэж үү?

 

-Алдаа гаргасан. Үнэхээр тэнэг үйлдэл гаргаж, өөрийгөө болон хэн нэгнийг хохироосон. Рианнад гар хүрсэндээ өнөөдрийг хүртэл гэмшиж явна. Намайг уучлаарай.

 

-Рианна нэгэн ярилцлагынхаа үеэр таныг “муу залуу” гэсэн. Тэр ярилцлагыг үзсэн үү?

 

-Үнэнийг хэлэхэд би муу залуу. Тиймээс энэ бүсгүйн ярьсантай зөрчилдөхийг хүсэхгүй байна.

 

-Рианнагийн дараа Курраче Трантай болзож эхэлсэн. Энэ бүсгүй чамайг охинтой гэдгийг мэдсэнийхээ дараа салсан гэсэн. Та хоёр холбоогүй байгаа юу?

 

-Ярилцсаны эцэст салсан. Чамд сайн сайхныг хүсье. Сайн хүнтэй учраарай.

 

-Охиноо хэзээ ээжтэй болгох гэж байна?

 

-Эхлээд охинтойгоо дотно болох хэрэгтэй. Би нэг л өдөр охинтой, Ролити нэг л өдөр аавтай болсон. Гэхдээ аав байх таалагдаж байна. Үнэхээр таалагдаж байна. Хамгийн гол нь би жаргалтай байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ