Анистоны хуримын даашинз

img

 

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон, Жастин Терокс нар өнгөрсөн долоо хоногт Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ. Хуримын ёслолд ямар ч хэвлэлийн байгууллага оролцоогүй бөгөөд хатуу хамгаалалтад дор болсон хэмээн гэрчүүд мэдээлжээ. Тэгвэл сүйт бүсгүй хуримын ёслолдоо “Mark Zunino” брэндийн 8.400 мянган ам.долларын үнэтэй тансаг даашинз өмссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Анистоны хуримын даашинзтай зураг нийтэд дэлгэгдээгүй ч тус брэнд сүйт бүсгүй даашинзны зургийг твиттертээ байршуулсан байна.

 

Жүжигчин бүсгүй хуримынхаа дараа олны өмнө гараагүй бол Терокс уржигдар Нью Йоркийн олон нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Түүний ядам хуруунд бөгж байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ