Селена болзох болжээ

Дуучин Селена Гомез өнгөрсөн хоёрдугаар сараас үерхсэн хөгжимчин Зеддээс салж, Их Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлагын гишүүн Заян Маликтай болзож эхэлсэн тухай “www.celebuzz.com” мэдээллээ. Селена инстаграмдаа Заянтай хамт авахуулсан зургаа байршуулаад “Хайртай шүү” гэж бичсэн байна. “Тэд 2011 оноос нэг нэгнээ таньдаг ч ганц ч удаа болзож байгаа” гэдгийг “TMZ” сайт мэдээлжээ. Хэдхэн хоногийн өмнө Заян таван жил үерхсэн найз охиноосоо салж, “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” шоунд оролцох үеэрээ Селенад сэтгэлээ илчилсэн билээ. Тэрбээр “Би ганц бие болсон. Салалт намайг өвтгөхгүй байгаа. Бид ярилцсаны эцэст салсан. Олон жилийн турш нэг бүсгүйг нууцхан хайрлах болсон. Миний сэтгэлийг булаасан бүсгүй бол Селена. Тэр их хөөрхөн” гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дараа тэднийг болзох болсон хэмээн мэдээлсэн ч хэн нь ч батлаагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ