Меган Фокс урлагаа орхино

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Меган Фокс кино урлагаа орхиж, бизнесийн салбарт хүч үзэх төлөвлөгөөтэй буйгаа “UK” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Жүжигчин “Ихэнх одод хувийн бизнестэй болж, урлагаасаа хөндийрч байна. Би ч гэсэн хувийн бизнесээ эхлүүлж, илүү баталгаатай, эрсдэлгүй мөнгө олохыг хүсч байна. Кино урлагаа орхих, карьерээ төгсөх талаар бодож эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Надад жүжиглэхээс илүү гэрийн эзэгтэй байх таалагдаж байгаа. Өнөөдөр кино урлагаа орхихгүй. Надад тохирсон, мөнгө сайн олох бизнесийн санаатай болсон үедээ л кино урлагтаа баяртай гэж хэлнэ. Үзэгчид Меган Фоксыг тийм ч хурдан мартахгүй байх” гэж хэлжээ.
Тэрбээр 2011-2015 оны хооронд “Teenage Mutant Ninja Turtles” гэх ганцхан кинонд дүр бүтээсэн юм. Тус уран бүтээл зардлаа нөхөж чадаагүй бөгөөд нийт 421 сая ам.долларын ашиг олжээ. Меган 2009 он Брайн Аустин гэх залуутай сүй тавьж, 2010 онд хуримаа хийсэн. Тэд Ноах, Боди гэх хоёр охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ