Төв талбайд үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

"Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-нд Чингисийн талбайд нээгдэнэ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан, таниулах зорилготой энэхүү үзэсгэлэн Аж үйлдвэрийн яам зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаа гурван өдөр үргэлжлэн 30-нд хаалтаа хийх бөгөөд дөрвөн ААН-ийн бүтээгдэхүүнийг "Үндэсний нэрийн бүтээгдэхүүн"-ээр шалгаруулах юм байна.
Уг үзэсгэлэн худалдаа төв талбайгаас буусны дараа нийслэлийн зургаан дүүрэгт ирэх сарын 10-ны хүртэл үргэлжлэх гарах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ