Кери жирэмсэн болжээ
2015-08-25

Дуучин Мэрия Кери өнгөрсөн сараас Австралийн газрын тосны магнайт, тэрбумтан Жеймс Паркертай болзох болсон. Тэрбумтан эр, энэ сарын эхээр найз бүсгүйдээ 650 мянган ам.долларын үнэтэй ягаан алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэж, гэрлэх санал тавьсан хэмээн хосын ойрын эх сурвалж мэдээлсэн билээ. Тэгвэл хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кери, Пакераас жирэмсэн болж, хэдхэн сарын дараа гэрлэхээс болсон тухай Австралийн “Just Jared” сэтгүүл мэдээлжээ. Тус сэтгүүл хамгийн анх тэднийг болздог болсон хэмээн нийтэд мэдээлсэн юм. Тэд хуримаа ирэх арваннэгдүгээр сард Италид хийхээр болсон хэмээн “Just Jared” мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин