Харпер гэрийнхнийгээ айлгав

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн бага охин Харпер Бекхэм гэрийнхнийгээ айлгаж, гадаа гарах эрхээ хасуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэмийн гэр бүл өчигдөр Лондон хотноо байрлах нэгэн зайрмагны дэлгүүрээр үйлчлүүлсэн байна. Энэ үеэр Харпер аав, ээждээ хэлэхгүйгээр тус дэлгүүрээс гарч, гарцгүй газраар зам гарчээ.
Түүнийг замаар гарах үед нэг машин их хурдтай явж байсан бөгөөд охиныг дайрах шахсан гэнэ. Гэрчүүд “Харперийг замын голд байхыг хараад Бекхэм их чангаар орилсон. Аавыгаа орилохыг сонсоод охин уйлсан. Тэр үед Бруклин дүүгээ тэврэн авч, аюулгүй газар авчирсан” гэж ярьжээ.
Энэхүү үйл явдлын дараа Бекхэм ихэд уурлаж, Харперийг аав, ээж, ах нарынхаа зөвшөөрөлгүй гэрээсээ гарах, гадаа гарч тоглохыг хориглосон гэнэ. Бекхэм твиттертээ охинтойгоо авахуулсан зургаа байршуулаад “Чамайг хамгаалах нь миний үүрэг” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ