Биберийн ихэр амиа алджээ

Гоо сайхны хагалгааны тусламжтай дуучин Жастин Бибертэй адилхан харагдах болсон Тобиас Шелдон амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Залууг өчигдөр Калифорни мужийн Лос Анжелес хот дахь гэрээс нь амиа алдсан байдалтай олсон тухай цагдаагийн газраас мэдээлжээ.
Бибер 2009 онд “Baby” дуугаараа алдаршиж, олон сая фэнтэй болсон билээ. Реалити шоуны од байсан Шелдон нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр гоо сайхны хагалгаанд орж Бибертэй адилхан болох болно гэдгээ мэдэгдэж, гоо сайхны эмч нартай холбоо тогтоож эхэлсэн юм. Тэрээр Бибертэй адилхан болохын тулд 20 гаруй удаа нүүрэндээ мэс хүргүүлж, 100 мянган ам.доллар төлсөн байна. Харамсалтай нь тэрээр Бибертэй адилхан болоогүй бөгөөд олон дахин хагалгаанд орсноос түүний биеийн байдал нь эрс муудах болжээ.
Залуугийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч тэрээр ирэх сард Бибертэй адилхан булчинтай болохын тулд хагалгаанд орохоор төлөвлөж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ