Болзсон залуудаа олимпийн алтан медалиа өгнө

Реалити шоуны од Ким Кардашианы эцэг Брюс Женнер буюу Кайтлин Женнер 1976 оны зуны олимпийн алтан медалиа өөрийг нь болзоонд урьсан залуудаа бэлэглэхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа алтан медалийнхаа зургийг байршуулж “Гайхалтай санал. Надтай болзохыг хүссэн залууст хандан гайхалтай мэдээ дуулгах гэж буйдаа тун баяртай байна. Намайг болзоонд урьсан тэр залууд би олимпийн алтан медалиа дурсгах болно. Би энэхүү медалийг авахын тулд бүх хүчээ дайчилсан” гэж бичжээ.
Өнгөрсөн сард реппер Эминем “Сохорсон хүн Кайтлинтэй болзох байх” гэж хэлсэн билээ. Кайтлин “Би эрэгтэйчүүдэд татагддаг учир хүйсээ солиулсан. Намайг доромжлох хэрэггүй. Учир нь гайхалтай хурим хийнэ гэдэгтэй итгэлтэй байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ